Улаанбаатарын үзүүштэй уран зургийн 5 галерей

Олон улсын төвшинд өрсөлдөх хэмжээний авьяас, чадвартай олон уран бүтээлч Монголд байдаг ч тэдний бүтээлийг нийтэд танилцуулах уран зургийн галерей цөөн, мөн гадаадад болдог үзэсгэлэнд Монгол зураачдын бүтээлийг оролцуулах, тэдний бүтээлийг олон улсад зуучлан борлуулах үйл ажиллагааг тууштай явуулж буй хувь хүн, албан байгууллага хангалттай байдаггүй ч энэхүү чиглэлээр тогтвортой ажиллах галерей өдөр тутам эрчимтэй нэмэгдсээр байна. Улаанбаатар хотын иргэд энэхүү чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газруудыг төдийлөн сайн мэддэггүй учир цөөн галерейн мэдээллийг товч агуулгатай үзэгчиддээ хүргэж байна.

Монголын уран зургийн галерей | Mongolian National Modern Art Gallery

Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг олон түмэнд сурталчилан танилцуулах зорилгоор 1991 онд Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үеийг хүртэлх дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм.

Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байна.
Энэхүү бүтээлүүдээс та нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, аж амьдрал, уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг илэрхийлсэн уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон үзэх боломжтой юм. Бид сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

976 уран зургийн галерей | 976 Art Gallery

976 Уран Зургийн Галерей 2012 онд Монгол улсын орчин үеийн уран бүтээлчдийг танилцуулж, дэмжин ажиллаж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш галерейн алдар нэр нь хурдацтай өсч, байнгын үзэгчидтэй болсон ба нээлттэй ярилцлага ярилцлага өрнүүлэх хэсэг зэргийг багтаан ажиллаж байна. Галерей нь уран бүтээлчид болон үзэгчдэд зориулж олон нийтэд урлагийн янз бүрийн илэрхийллийг санал болгосоор байна.

2017 оны 9-р сар хүртэл уран зургийн галерей нь Монголын орчин үеийн урлагийн тусламжийн нийгэмлэгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр алдар нэрийг үл харгалзан галерейд байнгын санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, байршлыг нь 3 удаа сольсон ба 2017 оны 9-р сараас эхлэн энэхүү галерей нь “Алачай” компаний дэмжлэгтэйгээр хотын төвд орших дур булаам байшин болох Чойжин Suite-т орсон байна. Мөн Монгол Урлагийн Дэмжих Сан байгууласан бөгөөд нэрээ Art Space 976+ болгон өөрчилсөн.

“Blue Moon” уран зургийн галерей | Blue Moon Art Gallery

“Blue Moon” арт галерей нь 2012 оны 12-р сарын 9-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн  уран бүтээлчдийн өндөр төвшинд бүтээгдсэн бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галерей нь Монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн төвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.

Алтан хаан уран зургийн галерей | Altan Khaan Gallery

Монголын контемпорари урлагийг дэлхийд таниулан, сурталчлах зорилгоор 2016 онд Улаанбаатар хотод Алтан Хаан галерейг анх үүсгэн байгуулсан. Тус галерейн уран бүтээлчид бол Их Монгол улсаас үүсэлтэй, уран бүтээлээ тус газар орны амьдрал, ахуй, соёлтой хамааруулан туурвидаг авъяаслаг залуу уран бүтээлчид юм. Азийн урлагийн энэхүү төрөл нь хойд Азийн тал нутгаас гаралтай. Урлаг соёл суртал ухуулгын нэг хэрэгсэл болсон байсан тэртээх гажуудлын он жилүүдийн хойно өнөөдөр Монголын уран бүтээлчид өөрсдийн сэтгэл хөдлөл, дэлхий ертөнц болон өөрчлөлтөд хандах өөрсдийн ертөнцийг үзэх үзлийг зотон даавуун дээр чөлөөтэйгөөр илэрхийлж байна.

Монголоос эхлээд Дорнод, Баруун болон дэлхийн өөр бусад хэсэгт хүртэл гэр бүлийн жинхэнэ хайр, эх байгалиа хайрлах хүндэтгэх үзэл, Тэнгэр, Орчлонг бишрэн шүтэх зэрэг хайртай бүхэн, үнэт зүйлсийн туг далбаагаа тус галерей эр зоригтойгоор, тууштайгаар мандуулж байна.

Онги уран зургийн галерей | Ongi Art Gallery

Монгол улс үндэсний соёлын их өв уламжлал, авьяаслаг уран бүтээлчидтэй билээ. Эдгээр уран бүтээлчид эх орондоо төдийгүй Монголын соёлын өвийг дэлхийд гайхагдах онцгой гайхалтай уран бүтээл туурвидаг юм. “Онги” уран зургийн галлерэй нь Үндэсний болон орчин үеийн уран зургийг хөгжүүлэх, Олон улсын хэмжээнд сурталчилан таниулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү урлагийг дэмжих уран зургийн галерей хурдацтай үүсэн хөгжиж байна. Урлагийн хэсгээс ч болов зорин очиж мэдрээрэй.

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *